Удаан хүлээгдсэн Fedora-ийн 9-р хувилбар эцэслэн гарсан болохыг зарласан байна. Энэ хувилбараас эхлэн USB-ээс шууд эхэлдэг болж, цоо шинэхэн KDE 4-г багтааж басхүү сүлжээний тохиргоог хялбарчилсан NetworkManager-ийн цоо шинэ 0.7 хувилбарыг оруулж өгсөн байна. NetworkManager 0.7-г ашигласнаар та гар утсаа ашиглан хялбархан интернэтэд холбогдох гэх мэт шинэ боломж нээгджээ. Шинэхэн хувилбарын талаар дэлгэрэнгүй мэдээллийг http://docs.fedoraproject.org/release-notes/f9/index.html хаягаас уншаарай. Мөн тун удахгүй http://mirrors.mnosi.org хаягаас татаж аваарай.
Comments
Fedora 9 суулгаж үзлээ, дажгүй
Дөнгөж сая Fedora 9-г виртуалаар суулгаж үзлээ. Ер нь давгүй болсон шиг байна шүү. Логин дэлгэц, шинэчлэл хийх энэ тэр гээд бас их цэвэрхэн харагдаж байна. Бас хатуу дискээ encrypt хийдгийг нь туршиж үзлээ, давгүй шүү. Ер нь энэ хувилбарт PackageKit гээд нэлээн олон шинэ юм орсон шиг байна лээ. Гэхдээ л монголд толин сервер байхгүй болохоор юм татаж авах нь удаан, бас нэг л сонин байгаад байдаг юм. Нэлээн судалж үзнээ.
Upgrade
ер нь нилээн buggy болсон байж магадгүй ээ.Урьд хэрэглэж байсан хувилбар дээрээ ДВД нээс upgrade хийгээд уг нь суусан боловч reboot хийсний дараа драйвер таних нь алдаа гараад тэгээд болоогүй.Дахиад бүр дараад шинээр суулгахдаа хэрэгтэй гэсэн багцуудаа сонгоод суулгатал явж байснаа гэнэт python дээр алдаа өгөөд таг.Тэгээд дахиад суулгах гэж оролдохдоо ерөөсөө өгөгдмөл гэснээр нь явтал тэгээд болчихов.Яг бодож байсан шиг болоогүй ч Update manager энэ тэрийн хувьд ер нь дажгүй болсон байна лээ.
Тэгтэл одоо хүмүүс татаж аваад энд байдаг update сервер лүү лав холбогдож болохоо байцан байна :P тэгж байгаад гайгүй болох байлгүй.
Fedora 9 preview суулгаж чадаагүй
би өмнө нь нэг Fedora 9 preview хувилбарыг нь татаж аваад суулгах гэсэн боловч чадаагүй. Ингээд эцэслэн гарсан болохоор нэг туршиж үзнээ.